Төрийн албан хаагчийн шалгалт 10 сарын 26-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 26-нд болох төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 10 сарын 13,14-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнх-Гэрэл дараах зүйлийг сануулж байна.
1992 оны 5 сарын 06-аас хойш төрсөн эрэгтэйчүүд, цэргийн албыг ямар нэг хэлбэрээр хаасан байх,шалгалт зохион байгуулах журмын дагуу өөр орон нутгийн хүмүүс хүсэлтээ гаргаж, хамрагдах, мөн 2014 онд зарласан ч иргэд бүртгүүлээгүй найман ажлын байранд бүртгүүлэх эрхтэйг тайлбарласан юм.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс иргэний үнэмлэх, цээж зураг,үйлчилгээний төлбөр, иргэний үнэмлэх болон, төрийн албан хаагчийн анкет,боловсролын түвшин,мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх бичиг, баримтын эх хувийг, хуулбарын хамт бүрдүүлж, тухайн өдрийн 10:13, 14:17 цагаас өмнө аймгийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлэнэ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад дэс түшмэлийн зургаа, туслах түшмэлийн 17, нийтэд зарласан ч иргэд бүртгүүлээгүй найман ажлын байр байна.
Ш.Шүрэнцэцэг