“Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам” гурав хоног үргэлжиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод суманд 12 аймгийн 600 гаруй тамирчныг хамруулсан “Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам” баасан гарагт эхэлж, гурав хоног үргэлжиллээ.
Сагс, волейбол, ширээний теннис, дартс, үндэсний бөх, биллъяард зэрэг спортын зургаан төрөлд болж буй наадам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Солонго цогцолбор, Монгени 5-р сургууль зэрэг дөрвөн хэсэг газар болсон юм.
“Хөдөөгийн багш нарын спортын 13-р наадам”-ыг Төв аймгийн засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, Биеийн тамир, спортын хороо хамтран зохиож байгуулжээ.
Ш.Шүрэнцэцэг