ОРХОН: Бүх нийтийн алхалтад 210 гаруй иргэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн явган алхалтыг 5 дугаар сарын 10-ны өдөр А.Амарын талбайгаас Сархиа уулын чиглэлд зохион байгууллаа.
Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, ШШГГ, ЭМГ, аймгийн явган алхалтын холбоо, явган алхалтын "Шантрашгүй холбоо" хамтран зохион байгуулж, 12 байгууллагын 210 иргэн, албан хаагчид оролцлоо.
Аймгийн хэмжээнд “Эрүүл монгол хүн “ үндэсний хөдөлгөөний хүрээнд Биеийн тамир спортын газраас төлөвлөгөөт ажлын хуваарийн дагуу тогтмол спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.