Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын посттой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-13 12:11:23

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. СБД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 дүгээр хороонд байрладаг Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орууллаа.

Тус барилга зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Мөн гадна талбайд ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний замыг ч тохижуулжээ. Хяналтын посттой болсноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнга хянах ач холбогдолтой аж.   

 

相关新闻