Онцгой байдлын албан хаагчдын хуримын ёслол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн гамшгаас хамгаалах зөвлөл санаачлан Нийслэлийн онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордон хамтран онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийв.
Энэхүү ёслолд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа 09, 111, 113, 119, 123, 185 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцсон юм.
Гэрлэх ёслолын ордны захирал Ү.Оюунзул ярихдаа, Олон улсын
гэр бүлийн өдрийг угтан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Онцгой
байдлын албан хаагчид эх орон ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн онцгой ажил
хийдэг. Эдгээр хүмүүсийн гэр бүлд маш сайхан нандин дурсамж үлдээж, аз жаргал
бэлэглэхээр зорьсон” гэв.
Б.Мөнгөнчимэг нь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа давтан сургууль сэргээн заслын төв 113 дугаар ангид ээлжийн ахлах тогоочоор ажиллаад 9 жил болж байна. Тэрбээр, “Төрж буй мэдрэмжээ үгээр илэрхийлье гэхээр хоолой зангирч байна. Байгууллагаас дэмжээд хуримыг минь хийж өгч байгаад сэтгэл хөдөлж байна. Бид хоёрын хувьд 19 жил амьдарсан. Эмэгтэй хүн болохоор хуримын ордонд орж, хуримын даашинз өмсөнө гэж төсөөлдөг байлаа. Үүнийгээ бодит болгож, мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Гэр бүлийн олон улсын өдөр маргааш тохионо.