Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-19 09:29:32

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Манай гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр оргилд амжилттай гарчээ.


Ингэснээр тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. Тэд Эверестийн оргилд Балбын талаас авирчээ. Энэ авиралт хагас сарын хугацаанд болсон бөгөөд манай уулчид шийдвэрлэх авиралтаа өнгөрсөн долоо хоногт хийсэн юм. Монгол уулчин одоогоос 20 жилийн өмнө Эверестийн оргилд анх хөл тавьсан түүхтэй. Тэгвэл 2022 оноос хойш Монголын уулчид жил бүр уг оргилд амжилттай авирч байна.


Энэ цаг үед Монголын уулчин Ч.Ариунзул Эверестэд авирч байгаа бөгөөд урьд шөнө шийдвэрлэх авиралтаа эхлүүлжээ.  



相关新闻