ХӨВСГӨЛ: Хоймор нутгийн 531 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 531 ээж “Алдарт эх”-ийн одонгоо өнөөдөр гардан авлаа.
Одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь 24 настай бол хамгийн ахмад нь 79 настай ээж байлаа.