Ахмад настны хуулийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-17 10:17:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Монфемнет Үндэсний Сүлжээ” ТББ-тай хамтран Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд Ахмад настны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар болон 2024-2025 онд шинээр боловсруулсан журмыг танилцууллаа.


Мөн шинээр хэрэгжүүлж байгаа Идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ, Асаргааны хувилбарт үйлчилгээ, үйлчилгээний сонгон шалгаруулалт, 2025 оны хэрэгжилтийн байдлын талаар мэдээлэл хүргэсэн байна. Тус яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг болон тус газрын мэргэжилтнүүд, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяр нар оролцогчдын сонирхсон асуултад хариулж, санал хүсэлт, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо.


Цаашид Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах юм.



 

相关新闻