Зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-02 08:37:09

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10-+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26-+31 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +20-+25 градус, бусад нутгаар +15-+20 градус дулаан байна.

相关新闻