АРХАНГАЙ: 83 ээж "Алдарт эх"-ийн одонгоо нөхөн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-02 09:45:33

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн 432 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ.


"Алдарт эх"-ийн нэгдүгээр одонгоор 41, хоёрдугаар одонгоор 391 ээж шагнуулсан. Хамгийн залуу нь 25 настай С.Ганцэцэг бол ахмад нь 69 настай Ө.Мялхаасүрэн байлаа. Энэ хоёр ээж "Алдарт эх"-ийн одонгоо нөхөн авч байгаа ээжүүд юм.


Энэ жил 83 ээж "Алдарт эх"-ийн одонгоо нөхөн авлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 13 дугаар зарлигаар "Алдарт эх"-ийн одонгоор шагнах журмыг шинэчлэн баталж, 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.


Журамд “тухайн эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулж "Алдарт эх"-ийн одон олгоно” гэж заасны дагуу ийнхүү авсан байна.


Өнгөрсөн онд 320 гаруй ээж "Алдарт эх"-ийн одон авч байсан юм. 


Ташрамд, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар 1958 оноос “Алдарт эх” одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил 67 дахь жилдээ гардуулж байна. 

相关新闻