Иргэнийг цахим орчинд баталгаажуулах системийг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-02 12:38:36

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Иргэнийг цахим орчинд баталгаажуулах ДАН 1.0 системийг ДАН 2.0 болгон шинэчилж байна.


ЦХИХХЯ-ны мэдээлснээр ДАН систем рүү гар утасны аппликэйшнээс гадна царай таних технологи зэрэг 6 төрлөөр, гадаадад байгаа монголчууд тус системд нэвтрэх олон сонголттой болох нь. Мөн төр, хувийн хэвшлийн мэдээллийг нэтгэсэн нэг системтэй болж, тоон гарын үсгийн хэрэглээг ч нэмснээр иргэд цахим орчинд баримт бичгээ баталгаажуулах боломжтой. Нэг удаагийн код илгээдэг болсноор иргэнээс гарч буй зардлыг 600-800 сая төгрөгөөр багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ болох юм. 





相关新闻