АНУ-ын Агаарын хүчинтэй хамтран аврах ажиллагааны дадлага, сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-02 12:37:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар АНУ-ын Номхон далайн нэмэлт хүчний бүлгийн удирдагч, хошууч Римрот тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар талууд АНУ-ын Агаарын хүчинтэй хамтран 8-12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй “Агаараас аврах ажиллагааны дадлага сургалт”-ын талаар санал солилцсон юм. Энэ үеэр танхимын болон эмнэлгийн яаралтай тусламж, өндрөөс аврах ажиллагааны дадлага сургалтыг хийх бөгөөд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдах аж. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас үе шаттай зохион байгуулж байгаа “Аврагч-гал сөнөөгчийг мэргэшүүлэх сургалт”-д АНУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийг оролцуулж, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

相关新闻