“New Shepard” хөлгийг дахин хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 2 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын аялал жуулчлалын хөтөлбөрийнхөө хүрээнд сансрын дэд тойрог замын /суборбитал/ нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.
Тодруулбал, сансрын дэд тойрог замд нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших “Launch Site One” сансрын хөлгийн буудлаас бямба гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 09:30 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарсныхаа дараа амжилттай газардсан байна.
“New Shepard” хөлгөөр Техас муж улсын багш Айметт Медина Хорхе, рентген оношилгооны эмч Гретхен Грин, Панамын бизнес эрхлэгч Хайме Алемен, Америкийн бизнес эрхлэгч Пол Жерис, мөн Канадын уулчин Жесси Уильямс нар аялжээ.
Дахин ашиглах зориулалттай уг хөлгийг сансрын жуулчдыг суборбитал замд аялуулах зорилгоор бүтээжээ. Уг хөлгөөр одоогоор 64 хүн сансарт аялаад байгаа бөгөөд тэдний дөрөв нь хоёр удаа нислэгт оролцсон байна.