ХОВД: Ноолуур 100-112 мянган төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 орчим малчин өрхийн 3.5 сая толгой мал бий. Үүний 50 гаруй хувь нь ямаа юм.
Сумдад одоо ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил үргэлжилж байна.
Ховд аймгийн худалдаа эрхлэгчид нэг кг ямааны ноолуурыг 100-112 мянган төгрөгөөр авч байна.
Тус аймгийн малчид жилд дунджаар 600-700 гаруй тонн ноолуур зах зээлд нийлүүлдэг гэх судалгаа бий.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    