Цагдаагийн алба хаагчид энэ хавар 100 мянга гаруй мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2025-06-03 16:37:10

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны хаврын мод тариалалтаар Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 182 байршилд нийт 101673 мод тарьжээ.


Ингэхдээ гацуур, нарс, улиас, хайлаас, шар хуайс  зэрэг 12 нэр төрлийн мод тарьж 50.8 га талбайг моджуулсан байна.


Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хашаандаа мод тарья” нөлөөллийн аяныг зохион байгуулж буй юм.









相关新闻