Явган хүний замыг тохижуулах эхний хэсгийн ажил дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-05 09:27:30

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 05 /МОНЦАМЭ/. Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 16 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийх ажил үргэлжилж байна.


Үүний нэг байршил Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон 5.000 ам дөрвөлжин метр талбайн эхний хэсгийн ажил дуусаж байгаа аж.


Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн ярихдаа, "Гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу эхний хэсгийг дуусгаж, дараагийн хэсгийн ажил руу орох зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулж байна. Мөн кабель, шугамыг буулгах, борооны ус зайлуулах шугам хийх гэх мэт ажил давхар хийж байна. Явган замын хувьд байгалийн боржин чулуун хавтангаар хийж байгаа бөгөөд 4 см хүртэлх зузаантай юм. Боржин чулууг үндэсний үйлдвэрлэгч буюу Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компани болон БНХАУ-аас худалдан авч байна" гэв.


Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх явган замын ажил дууссаны дараагаар Хөрөнгийн биржээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр хүртэлх хэсгийн ажил эхлэх аж.

相关新闻