АРХАНГАЙ: Аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааныг судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-09 14:25:06

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг 2000-2024 он буюу сүүлийн 15 жилээр судалж гаргажээ.


Энэ судалгаагаар цусны эргэлтийн тогтолцооны өвчин тэргүүлж, хорт хавдар, гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчин, хоол шингээх эрхтэний өвчлөл, амьсгалын эрхтэний өвчлөлийн шалтгаант нас баралт зонхилсон байна.


Ялангуяа цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хорт хавдар, гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт жил тутам өссөн үзүүлэлттэй байгааг аймгийн ЭМГ-аас танилцууллаа.


1965-2024 оны хооронд цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл эрчимтэй буурсан байдаг бол 2010 оноос хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өссөн, бусад эрхтэн тогтолцооны өвчлөл харьцангуй тогтвортой түвшинд байна.


Амьсгалын тогтолцооны өвчин Өлзийт, Жаргалант, Өндөр-Улаан, Батцэнгэл сумдад, шээс бэлгэсийн тогтолцооны өвчин Өндөр-Улаан, Цахир, Өгийнуур, Өлзийт суманд, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл Цэнхэр, Цэцэрлэг, Тариат, Өлзийт сумдад тус тус харьцангуй өндөр үзүүлэлттэй байгааг ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэллээ.

相关新闻