“Эрүүл аюулгүй орчинд ажиллах” хүний эрхийг хэрхэн хангаж байгаад хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 10:39:33

Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил “Эрүүл аюулгүй орчинд ажиллах”  хүний эрхийн асуудлыг хэрхэн хангаж буйд хяналт, шалгалт хийж байна.

Урьд нь энэ ажил нийгмийн тодорхой хүрээнд цомхон хэрэгждэг байсан бол анх удаа нэгдсэн зохион байгуулалтанд орж, Аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Төрийн албаны салбар зөвлөл, Мэргэжлийн хяналт, Стандартчилал хэмжил зүй, Үйлдвэрчний эвлэлтэй хамтарч аймгийн хэмжээнд өрнүүлж байгаа юм. 9 дүгээр сард “Алтан-Эх” худалдааны төв, Хүмүүн цогцолбор сургуулиудыг хамруулснаас гадна 27 сумын  иргэдээс түүвэрчилсэн судалгаа авчээ. “Амар тайван амьдралын төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх жил”-тэй уялдуулан Хүний эрхийн салбар хорооноос зохиож буй энэ ажил илэрсэн зөрчил дутагдлыг засах, санал, гомдол хүлээж авах арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа  эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахаар зорьж байна.

Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻