Гурванбулаг, Рашаант сумд цасгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-07 11:52:34

Булган аймгийн нутаг дэвсгэр орчмоор 11 сарын 05-ны өглөөнөөс цас орсоор 6-ны үдэш зогслоо.

Энэ үеэр Гурванбулаг, Рашаант сумдад цас ороогүй. Харин Тэшиг, Хангал сумдад цасны зузаан  20см, Бугат, Булган сумдад 12см, Ингэттолгойд 11см, Баян-Агт, Сайхан, Орхон сумдад 8см, Могод, Хишиг-Өндөр сумдад 2см-ын зузаантай, бусад сумдаар 1-1.5см-ийн зузаантай орлоо. Харин 11саын  09-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр цас орох төлөвтэй байна. Салхи 9-нд 6-11м/с, зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна.

Энэ үеэр хүйтэрч шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 8-нд өдөртөө хүйтний эрч суларна. Мэдээллийг Булган аймгийн УЦОШГ-ын инженер  Ж.Отгонжаргал өглөө.

                                                                                                                                         П.Батням

相关新闻