Тайлбартай дасгалын аргыг нэвтрүүлсний 50 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМонгол Улсын гавьяат багш Г.Рэнцэндоржийн мэндэлсний 90 жил, тайлбартай дасгалын аргыг нэвтрүүлсний 50 жилийн ойн арга хэмжээг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, БСУГ-ын дарга Д.Цогоо, Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг, Ш.Шийтэр, Г.Банзрагч, н.Гүррагчаа, Д.Цэдэв, н.Цэрэнханд, н.Баасанжав багш, Орхон аймгийн "Маргад" дээд сургуулийн захирал, доктор, профессор Ц.Эрдэнэчулуун, "Маргад" дээд сургуулийн судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, академич, профессор С.Хаш-Эрдэнэ, шинжлэх ухааны академич, доктор Ц.Оюун, МУБИС-ийн Монгол хэлний багш, доктор н.Эрдэнэсан, МУБИС МХУЗ-ын багш, профессор Д.Хүү, "Улаанбаатар" их сургуулийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор н.Билгүүдэй болон Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Улаанбаатар хотын 150 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо. Энэ үеэр "Тайлбартай дасгал - Багш нарын туршлага" сэдэвт үзэсгэлэн, тайлбартай дасгалын цуврал хичээлүүдийг DVD - ээр гаргах, "Тайлбартай дасгалын уламжлал ба шинэчлэл" нэртэй хэлэлцүүлэг, хүндэтгэлийн зоог, үдшийн цэнгүүн, "Тайлбартай дасгалын арга зүйн хөгжил" сэдэвт илтгэлийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Мөн Г.Рэнцэндорж багшийн шавь нар, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдийн 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Монгол Улсын боловсролын системд зайлшгүй хэрэгтэй энэ аргыг цаашид жигд, хурдацтай тархаан багш сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй байгааг гавьяат багш, сурган хүмүүжүүлэгчид онцлон ярьж байлаа.
П.Батням