Ховдын залуус 95 жилийн ойгоо тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жил, МЗХ байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд тус холбооны салбар зөвлөл, орон нутаг дахь Залуучуудын холбоо өөр өөрийн онцлогтойгоор түүхэн ойгоо тэмдэглэж байна.
Энэ удаад Ховд аймгийн Залуучуудын холбоо энэ сарын 12-нд Ховд хотын Хөгжимт драмын театрт ойгоо тэмдэглэнэ. Ойн арга хэмжээнд МХЗЭ болон МЗХ-нд ажиллаж байсан болон ажиллаж байгаа үе үеийн төлөөлөл оролцох бөгөөд баярын хурал, хүндэтгэлийн концерт болж, гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.
Баярын арга хэмжээнд Ховд аймгийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлэх ба баярын концертод МУСТА С.Бичүү, П. Идэржавхлан, Э.Чулуунчимэг зэрэг олны хүндэтгэл хүлээсэн уран бүтээлчид ая дуугаа өргөх аж.
Б.Туул