Жилд дунджаар 90 орчим хүүхэд халуун хоол, цайнд түлэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнгөрсөн долоо хоногт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт түлэгдэлтийн улмаас найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхдүүд халуун ус, хоолонд түлэгдэх тохиолдол буурахгүй байна гэж тус төвийн эмч нар хэлж байна. Ялангуяа 7-24 сартай хүүхэд газар тавьсан халуун цай, хоолонд түлэгдэж тахир дутуу болох эрсдэл их байгаа гэнэ. Түлэхийн шархаас үүдэж хүний дотор эрхтэн гэмтэх, тахир дутуу болох, гоо зүйн байдал алдагдах аюултай байдаг. Иймд эцэг, эхчүүдэд энэ талын сургалт, мэдээлэл өгөх шаардлага байна гэж эмч нар ярьж байна.
БОЭТ-д жилд дунджаар 90 орчим хүүхэд түлэгдсэний улмаас эмчилгээ хийлгэдэг байна.
Б.Оюун-Эрдэнэ