Нийслэлд 2.7 тонн цас хайлуулах бодис цацжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотноо орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилсан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 07-нд 2.7 тонн цас хайлуулах бодис цацсан талаар Хот тохижилтын газраас мэдээлэв.
Цас хайлуулах бодисыг замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг хэсгүүдэд цацжээ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төв, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Ч32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Сансрын тунель Офицерийн тойрог, Нарантуулын уулзвар болон Баян хошууны Хөтөл Жанцан Чингисийн өргөн чөлөө зэрэг газарт цацсан байна. Мөн тохижилт, үйлчилгээний 553 ажилтан нийслэлийн автозамуудын цасыг цэвэрлэсэн байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хальтиргаа гулгаанаас үүдсэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хурдаа зөв тохируулж явахыг ЗЦГ-аас анхааруулав.
Ч.Ариунболд