Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдыг гамшгаас хамгаалахад сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-09 08:22:22

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдыг гамшгаас хамгаалах арга ухаанд сургах чиглэлээр НОБГ болон Нийслэлийн боловсролын газар (НБГ) хамтран ажиллах болж, Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өчигдөр буюу энэ сарын 08-нд 750 мянган иргэнийг гамшгаас хамгаалахад сургах боломжийг бүрдүүлсэн "Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв" нээлтээ хийсэн. Санамж бичгийн хүрээнд тус төвд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах аж. Мөн хөтөлбөрийн дагуу багш, сурагчдыг гал түймэр, газар хөдлөл, үер зэрэг байгалийн гамшгаас хамгаалах мэдлэг олгож, чадваржуулах юм. 

Санамж бичигт НОБГ-ын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, НБГ-ын дарга Ж.Гантулга нар гарын үсэг зурлаа.

Ч.Ариунболд

相关新闻