Бичил уурхай эрхлэгчдийн судалгаанд 600 гаруй иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬҮндэсний Статистикийн хороо Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн санхүүжилтээр бичил уурхай эрхлэгчдийн судалгааг өнгөрөгч сард эхлүүлсэн. Дундговь аймгийн хувьд судалгааг авч дууссан байна.
Тус аймгийн Хулд, Луус, Өлзийт, Баянжаргалан сум гар аргаар жонш олборлодог уурхайтай. Эдгээр сумын 600 гаруй иргэнийг судалгаанд хамруулсан бөгөөд судалгааг бичил уурхай эрхлэгчдийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, орлого ашиг, эрүүл мэнд, бичил уурхай дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт зэргийг амруулсан нийт 10 бүлгийн 111 асуулгаар авчээ.
Сум тус бүрт нэг судлаач ажилласан байна. Тэд судалгаагаа Үндэсний Статистикийн хороонд явуулж, тус хороо ирэх оны эхээр судалгааны дүнг нэгтгэн гаргах юм байна.
Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг таван жил тутамд авдаг ажээ.
Т. Отгонтуяа