Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг зургаан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-20 11:27:54

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотод зохион байгуулсан Олон Улсын Математикийн 66 дугаар олимпиад өчигдөр хаалтаа хийж, шагналаа гардууллаа. 


Энэхүү олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг алт,  гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээв.


Энэ жил Монгол Улсын багийн бүх сурагч медалийн болзол хангаж амжилтын буухиа үргэлжилж, багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажилласан байна.


Ташрамд дурдахад, Олон улсын математикийн 67 дугаар олимпиад 2026 оны долоодугаар сарын 10-20-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах аж.






 

相关新闻