Улсын олимпиадын хуваарийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-26 13:58:18

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн А/420 дугаар тушаалын хавсралтаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг.


Журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий болон Дэд хороо байхаар зохицуулсан билээ. Тэгвэл Олимпиадын ерөнхий хороо хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулсан улс, олон улсын олимпиадуудын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцжээ.


Түүнчлэн  2025-2026 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоож, Боловсролын сайдад танилцуулан, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталлаа. Энэ жил 12 төрлийн хичээлээр олимпиад зохион байгуулах бөгөөд ирэх сарын 20-31-нд явуулахаар болжээ. Шалгарсан сурагчид сургууль, аймаг, дүүрэг, нийслэл болон улсын гэж оролцоно. Харин улсын олимпиадын аваргыг 2026 онд зохион байгуулах аж. 



相关新闻