БНСУ-ын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгч МУИС-ийн хүндэт доктор болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБНСУ-ын банк санхүүгийн байгуулагын гол төлөөлөгч болох АПРУ сэрвис группын захирал Чой Юунд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо.
Түүнийг Монгол, Солонгосын эрх зүйчдийн хамтын судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал, харилцан туршлага солилцох зэрэгт БНСУ-ын талаас ихээхэн үүрэгтэй оролцдог учраас цаашдын үйл ажиллагаанд бодитой хувь нэмрээ оруулах эрдэмтэн хүн хэмээн үзэж энэхүү цолыг олгожээ.
Энэ үеэр “АПРУ ЭЙФЖИ ТЭТГЭЛЭГ” сангийн тэтгэлэг /нэг сая вон/-ийг тус сургуулийн 10 оюутанд гардуулав. АПРУ сервис групп, МУИС-тай оюутны тэтгэлэг олгох гэрээг 2012 онд байгуулсан юм. Гэрээний дагуу 4 жилийн хугацаанд нийт 40 гаруй оюутанд энэхүү тэтгэлгийг олгоод байна.
Ж.Болор