Гадаадад тэтгэлгээр суралцах боломжийн талаар залууст зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-11-09 17:02:33

Монголын Залуучуудын холбооноос уламжлал болон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн 6 дахь удаагийн илтгэгчээр “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат уригджээ 

Б.Отгонбат нь 2005 онд Глобал удирдагч санг үүсгэн байгуулж, сангийнхаа хүрээнд  3000 орчим залуусыг АНУ-д тэтгэлэгтэй суралцуулан 5 орчим сая ам.долларын тэтгэлгийн сан бүрдүүлсэн Монголын ирээдүйд хөрөнгө оруулж яваа залуу юм.  Түүний лекц МЗХ-ны Залуус танхимд энэ сарын 11-нд болно.

Тэрээр “Жинхэнэ манлайлал” гэсэн сэдвээр лекц уншиж, гадаадад тэтгэлгээр суралцах боломжуудын талаархи залуусын сонирхсон асуултад өгөх аж.

Лекц үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй юм.   

Б.Туул

相关新闻