Гангийн эрсдлийн үнэлгээгээр таван аймаг эрсдэл ихтэй гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-30 12:13:31

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хийсэн гангийн эрсдлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймаг эрсдэл ихтэй гарчээ.

 

ОБЕГ-аас энэ оны зуны саруудын цаг агаарын урьдчилсан болон гангийн төлөв байдал статистик, бусад мэдээлэлд тулгуурлан тус үнэлгээг гүйцэтгэсэн байна. Үнэлгээгээр Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймаг дунд, Булган, Хөвсгөл, Орхон аймаг бага эрсдэлтэй байна.

 

Түүнчлэн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их 54, дунд 130, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна.



相关新闻