УВС: Дархан аварга Н.Батсуурь түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд хүчит 256 бөх зодоглож, дархан аварга Н.Батсуурь түрүүллээ.
Үзүүр бөхөөр Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Бат-Өлзий шалгарсан бол их шөвөгт улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Бат-Орших нар үлдсэн юм.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн дархан аварга Н.Батсуурийг лексус 600 автомашинаар байллаа. Харин үзүүрлэсэн бөхийг гурван өрөө байраар, шөвгөрсөн бөхчүүдийг хоёр болон нэг өрөө байраар шагнаж урамшууллаа.