ӨНӨӨДӨР: "The Hu" хамтлагийн тоглолт Увс аймагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны
долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
17:00 цагт: "HUN TOTEM" Үндэсний Урлагийн тоглолт Хүн театрын тайзнаа болно.
18:00 цагт: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт "ГАН ЗАМ" палас-д болно.
-Бүх Оросын байгалийн их наадмын шагналт “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэн Улаанбаатар зорчигч тээврийн төвийн Баганат танхимд гарч байна.
Орон нутагт:
17:00 цагт: Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан "The Hu" хамтлагийн тоглолт тус аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
-Модон барилдааны долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Ара комплекст энэ сарын 31-нээс наймдугаар сарын 2-ныг хүртэл болно.