П.Цагааныг “Хубилай хаан” медалиар шагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-10 12:07:41

Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг маргааш Пунцагийн Цагаанд гардуулна.

Тэрбээр эх хэл, үндэсний урлагаа сэргээх, баяжуулах, хадгалахад хувь нэмрээ оруулж 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний тайлбар толь” номыг эмхэтгэн гаргажээ. Мөн “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номыг хэвлүүлснээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хадны зургийг судалж “Монгол Алтайн чулуун шастир” цомог зэрэг бүтээл туурвижээ.

Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож буй энэхүү шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, академич Д.Рэгдэл Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд гардуулах юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻