Баруун болон зүүн аймгуудын зарим хэсгээр бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-28 08:02:31

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ /. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.


Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13-+18, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24-+29, бусад нутгаар +18-+23 градус дулаан байна.

相关新闻