Их Монгол Улсын гудамжаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-28 14:30:19

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.


Тус авто замыг маргаашийн 23:00 цагаас есдүгээр сарын нэгний 5:00 цагийн хооронд хаах тул иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 



相关新闻