ХӨВСГӨЛ: Жаргалант, Улаан-Уул сумын сургуулиуд хичээлийн шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант, Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиуд шинэ хичээлийн байртай боллоо.
Жаргалант суманд 640 хүүхдийн спорт заалтай сургуулийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, хүүхдүүдээ хүлээн авлаа.
Тус сумын сургуульд энэ хичээлийн жилд 1201 хүүхэд суралцаж байна.
Мөн Улаан-Уул суманд 320 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг мөн ашиглалтад орууллаа.
Тус сургууль ашиглалтад орсноор орон нутгийн сурагчид орчин үеийн тохилог, аюулгүй орчинд суралцах боломж бүрдэж байна.
Хөвсгөл аймагт энэ
онд боловсролын салбарт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл
хэрэгжиж байна.
Тодруулбал, 14 сургууль, 6 цэцэрлэг, 6 дотуур
байр, 1 Политехникийн коллежийн барилга барьж, ариун цэврийн байгууламжийн
төсөл 97 байгууллагад төлөвлөж хэрэгжихээс 21 цэцэрлэг, 48 сургууль, 28 дотуур байранд
хийж, 36 объектыг ашиглалтад бүрэн оруулаад байна.