УДЭТ түүхэн хөгжлийнхөө хугацаанд 500 гаруй бүтээл үзэгчдэд толилуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-11 15:06:24

Монгол Улсад мэргэжлийн урлагийн байгууллага УДЭТ үүсч хөгжсөний 85 жилийн ой энэ сарын 10-12-нд тохиож байна.

Тус театр1931 оны 11 дүгээр сарын 12-нд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байжээ. Түүхэн хөгжлийнхөө хугацаанд үндэсний болон дэлхийн сонгодог, орчин үеийн, залуусын, хүүхдийн зэрэг 500 гаруй бүтээлийг үзэгч олондоо толилуулсан байна.

Ойд зориулан өнөөдөр Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг тус театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох бол маргааш "Тэнгэрлэг үдэш" хүндэтгэлийн тоглолт болох юм.

Хүндэтгэлийн тоглолтод  УДБЭТ, ҮДБЭЧ, Улын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын филармони, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС, Залуучууд театр, Монгол туургатан театр, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцох юм. Мөн МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, МУСТА Б.Наран, Б.Чинбат Sweetymotion хамтлаг, "Шинэ үе", "Шилдэг өнгө" продакшн, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүндэтгэл үзүүлнэ.

Ж.Болор

相关新闻