СҮХБААТАР: МУГТ Г.Болор-Эрдэнэ анхны багшдаа машин бэлэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Таеквандогийн ОУХМ Н.Нэргүйд анхны
шавь нарын нэг, паралимпын мөнгөн медальт, МУГТ Г.Болор-Эрдэнэ багшийнхаа
төрийн дээд одон Алтан гадас одонг мялааж авто машин бэлэглэжээ.
Н.Нэргүй нь наймдугаар сарын 18-нд Монгол Улсын
Ерөнхйлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан
гадас одонгоор шагнуулсан бөгөөд шагналын мялаалгын үеэр дээрх үйл явдал болжээ.
Тэрбээр
2017 оны Дэлхийн аварга, Сүхбаатар аймгийн "Эхлэл" клубийн үүсгэн байгуулагч, зүүн бүсэд тулааны урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж тив, дэлхийн
олон медальтныг бэлтгэн гаргасан юм. Мөн дэлхийн таван удаагийн аварга, Азийн таван удаагийн аварга, Паралимпын мөнгөн медальт, Сүхбаатарын одонт, МУГТ Г.Болор-Эрдэнийн анхны багш гэдгээрээ олонд
танигдсан нэгэн юм.