БУЛГАН: Хадлан тэжээлийн бэлтгэл 8.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-03 09:16:40

Булган, 2025 оны есдүгээр сарын 3  /МОНЦАМЭ/. Булган аймгийн хадлан бэлтгэлийн ажилд дугуйт трактор 168, трактор хадуур 72, трактор тармуур 60, хаман боогч 37, гар хадуур 1201, бага оврын трактор хадуур 1136, хүн хүч 4504 ажиллаж байна.


Малчин өрхийн түвшинд 111.2 мянган тн байгалийн хадлан, 7.4 мянган тн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 12.6 мянган тн давс хужир, шүү бэлтгэхээс 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар малчид 9.3 мянган тонн өвс, 150 тонн гар тэжээл бэлтгэж, хадлан тэжээл бэлтгэл 8.3 хувьтай байна.


Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 2.274 тн бүдүүн тэжээл, 1.971 тн хүчит тэжээл 3.0 тн эрдэс тэжээл бэлтгэх төлөвлөгөөг гаргаж, сумдад хүргүүлэн ажиллаж байна.

相关新闻