Өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн нийт нутгийн 70-80 хувь нь гантай, энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гаргажээ.
Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан
тэжээл бэлтгэхэд анхаарч,
шаардлагатай зохицуулалт хийж байгааг Улсын онцгой комисс мэдээлсэн юм.
Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая толгой мал, отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих
тооцоог ХХААХҮЯ гаргаад байнаа. Харин 2025-2026 оны өвөл,
хавар хатуухан болох эрсдэлтэй
байгаа учир малчдыг малаа
эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байна. Урьдчилсан байдлаар 10 сая
гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна
экспортлохоор зохицуулж байгааг
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
тодотголоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвлийн бэлтгэл хангахаар 21 аймгийн Засаг дарга, Онцгой комисс, хөдөө аж ахуйн салбарын бусад
албаныхантай цахимаар хуралдаж, зуд
болох эрсдэлтэй баруун 5 аймаг, төвийн бүсийн зарим аймаг, хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн
өвлийн бэлтгэл хангах талаарх
мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.
УОК-оос
мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган
зургаадугаар сараас эхлэн 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэйг анхааруулж, энэ сарын 15 гэхэд өвлийн
бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад
үүрэг болгожээ. Тодруулбал, УОК,
ХХААХҮЯ, аймаг, сум, багийн гээд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион
байгуулалттай ажиллах, малчдад ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг
агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулав.
Аймаг орон нутгууд, ОБЕГ, Хил гаалийн байгууллага хамтран импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулах зохицуулалт хийх, малчдад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, өвлийн бэлтгэлийг бүсчилсэн байдлаар хийж, шаардлагатай нөөц, бололцоогоо сайтар тооцоолох аж. Мөн өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулах, цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэх, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах, отор нүүдлийн малын тоог цахим бүртгэлийн системд оруулан хянах, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байхад анхаарахыг даалгажээ.