ХӨВСГӨЛ: Тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-04 10:34:02

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна.


 Өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Үүнтэй холбогдуулан яг одоо Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж байна.


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг.


1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжин 8 хүн өвчилж, 2007, 2015 онд 2 хүн нас барсан байна.

 

相关新闻