Маргааш төв замыг хоёр цагийн хугацаанд түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИх Британийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд маргааш буюу энэ сарын 12-ны 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай-Гандантэгчилэн хийд- Баруун 4 зам- Бөхийн өргөө-Е-mart худалдааны төв-Шангрила төв чиглэлийн автозамыг түр хаана.
Сүүлийн жилүүдэд Монгол болон Их Британийн нөхөрсөг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Хамтын ажиллагааг баталгаажуулах, хөгжүүлэх зорилгоор энэ сарын 11-12-нд Шангри-ла Моллд Их Британы соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах "InspireMe Festival" арга хэмжээг зохион байгуулж буй юм. арга хэмжээний хүрээнд Британи улсын инновацийг таниулах булан, номын үзэсгэлэн, Англи цайны өдөрлөг зэргийг зохион байгуулж буй юм. Харин маргааш Британи улсад үйлдвэрлэдэг Bentley, Land rover, Mini cooper автомашины цуваа хотын төвөөр аялах тул түр хугацаанд зам хаах болсон байна.
Ч.Ариунболд