Ши Жиньпин, Ким Жөн Ун нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-05 10:01:59

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 5 /NHK/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд пүрэв гарагт хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин 2019 оны зургаадугаар сард Умард Солонгост айлчилснаас хойших хоёр талын анхны дээд хэмжээний уулзалт энэ болж байна


Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин хоёр хөршийн уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хоёр орон стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар хамтын ашиг сонирхлоо хамгаалах ёстой гэдгийг тэрбээр онцолсон байна.


Үүний хариуд Ким Жөн Ун хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран хоёр орны найрсаг харилцаа хэвээр байх болно гэв. Тэрбээр эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, хоёр орны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь миний гуйвшгүй хүсэл юм хэмээн хэлжээ.


Лхагва гарагт Ким Жөн Ун Бээжин хотноо болсон цэргийн парад зэрэг хэд хэдэн үйл ажиллагаанд оролцсон билээ. Тэрбээр Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай мөр зэрэгцэн алхах зуураа тэдэнтэй яриа өрнүүлж байгаа нь харагдсан юм.


Хятадын тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх дээд хэмжээний уулзалтын өмнө Ши-Ким нарын уулзалтыг ашиглан Бээжин, Пёньян хоёр эв санааны нэгдэлтэй байгааг харуулахыг зорьж байна гэж шинжээчид үзжээСүүлийн үед хоёр талын харилцаа муудсан гэх мэдээлэл цацагдсан байна. Пёньян Украины дайны үеэр Орост цэргээ илгээх зэргээр Москватай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байна.




相关新闻