ХӨВСГӨЛ: Хяналт шалгалтын пост 24 цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-05 12:34:26

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хяналт шалгалтын пост 3 чиглэлд 24 цагаар ажиллаж байна.


Энэхүү хяналт шалгалт нь тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ойн дагалт баялгийг зохистой ашиглуулах, хууль бус ан агнуурыг таслан зогсоох, мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм.


Шалгалтын явцыг хоёр цаг тутамд аймгийн Онцгой байдлын газрын шуурхай штабт үүрэг гүйцэтгэсэн хугацааны тайлан мэдээг журамд заасны дагуу мэдээлж байна.


Хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

相关新闻