Гамшгийн үед түгжрэл үүсгэхгүйн тулд нөөц зам барихад суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын алба өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав.
Үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, НОБГ, Геодези, усны барилга байгууламжийн газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Сургалтаар НОБГ-аас өгсөн дохионы дагуу гамшиг тохиож, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, түгжрэл үүсгэхгүй тулд нөөц зам барих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг үзүүллээ. Сургалтын үеэр гүүрний нэг урсгалыг хааж, нөгөө урсгалыг хуваан 2 урсгалд шилжүүлэх, гүүрний эвдэрсэн урсгалыг засварлах, нөөц зам гаргах ажлыг хийлээ.
Ч.Ариунболд