Монгол залуусыг чадавхжуулах хоёр дахь шатны сургалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн "Полиси" төв, "Mega Skills" төсөл хамтран мega ур чадварыг олгох хоёр дахь шатны сургалтыг энэ сарын 14-нөөс эхлүүлэхээр болжээ.
Залуучуудын хөгжлийн "Полиси" төвийн 27 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй монгол залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Mega Skills" төслийн хүрээнд өмнө нь эхний шатны сургалтыг амжилттай явуулсан байдаг. Энэ удаагийн сургалт 14 хоногийн хугацаатай ба элсэгчдэд 70 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.
Сургалтаар "Илтгэх ба мэтгэлцэх ур чадвар", "Харилцааны ур чадвар ба өөдрөг амьдралын эхлэл", "Багаар ажиллах ур чадвар", "Амжилт, Эрүүл амьдралын хэв маяг", "Хувь хүний маркетинг ба олон нийтэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ур чадвар", "Амжилт гаргах сэтгэлзүй" зэрэг 10 өөр төрлийн сэдвээр салбар салбарын чадварлаг манлайлагчид сургалт явуулах юм.
Б.Туул