ХӨВСГӨЛ : Хяналт шалгалтын 19 пост ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-08 17:45:55

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэж буй учраас  Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.


Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, хяналтын 19 пост ажиллаж байна.


Мөрөн суманд  8, Цагаан-Уул суманд 11 пост  24 цагаар хөдөлгөөнийг хянаж, шалгалт хийж байна.


Гарах хөдөлгөөнийг зөвхөн буяны ажилтай, албан томилолттой, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрч байна.


Өнөөдрийн байдлаар тус аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3, сэжигтэй иргэн 20, тусгаарлалтад 96 хүн байна. 





相关新闻