Монгол, Орос, Хятадын хилийн цэргүүд анх удаа хамтарсан сургуулилалт хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. Хятад, Орос, Монголын Зэвсэгт хүчнүүд "Хилийн хамтын ажиллагаа-2025" гэдэг нэртэй хилийн хамгаалалтын хамтарсан сургуулилалт хийж байгаа тухай "Жунгуо жюньхао" мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ.
Энэ нь Хятад, Орос, Монголын хилийн цэргийн анхны хамтарсан сургуулилт бөгөөд есдүгээр сарын 8-9-нд гурван улсын хил орчмын бүсэд хийж байна. Уг сургуулилтыг хил орчмын аюулгүй байдалд учрах аюул заналд хамтран хариу арга хэмжээ авах гурван улсын стратегийн хамтын ажиллагааны түвшнийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг цаашид бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.
Сургуулилалтын үеэр гурван улсын Зэвсэгт хүчний хилийн хамгаалалтын хамтын ажиллагааны шинэ загвар, хамтарсан төлөвлөлт, тагнуулын ажиллагаа болон хамтарсан цохилт өгөх тактикийг боловсруулсан байна.