Д.Наранчимэг хос номоо өлгийдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-12 14:49:08

Цахиурт овогт Д.Наранчимэгийн "Өргөст сарнай" бэсрэг роман, "Би хэн бэ гэж үү?" шүлэг, богино өгүүллэгийн номын нээлт өнгөрөгч амралтын өдөр “Интерном” их дэлгүүрт боллоо.

Тус романд хөдөөний охин Гэрэлд 80-аад оны эхээр үеийнхнийхээ мөрөөдөл болсон Герман оронд сурах завшаан тохиожээ. Энэ бүсгүйн туулсан бодит амьдралаас сэдэвлэн тухайн үеийн нийгмийн задрал, шилжилтийн дунд амьдрах гэж зүтгэж гадаад орныг диваажин мэт шүтэж байсан залуусын үнэн түүхийг уншигчдад  хүргэхийг зорьжээ.

Бүсгүй залуу насны гоо үзэсгэлэнгийнхээ үнэ цэнээр амьдралыг хөнгөн талаас нь дүгнэн, хялбар аргаар мөнгө олж, амьдрал хэмээх далайн шуурганд хэд хэд өртөн, уруудаж буруутан, сөрж тэмцсээр амьдралынхаа төгсгөл хэсэгт ойлгож буруу үйлээ буяны цагаан замаар цайруулахыг хичээсээр дуусаж буйг өгүүлнэ.

Энэхүү номыг худалдан авснаар тухайн цаг үеийн үнэн түүхийг мэдэхээс гадна зохиолчийн эмчилгээнд нэмэр хандив болох аж.

Дашрамд дурдахад, зохиолч хоёр жилийн өмнө “Амьд явах виз” ном бичиж олонд хүргэж байв.

Ж.Болор

相关新闻