БУЛГАН: Урьдчилсан байдлаар 1 га-гаас дунджаар 11.9 цн ургац хураан авахаар тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тэшиг, Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ, Хангал сум ургац хураалтад бэлтгэж, үтрэмийн бэлэн байдал 80-88 хувь, техникийн засвар 92-96 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үр тарианы болц жигдэрсэн, урьдчилсан балансаар 1 га-гаас дунджаар 11,9 цн ургац хураан авахаар тогтоогоод байна.
Аймгийн Засаг даргын “Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалтын ажилтай танилцах эрчимжүүлэх” удирдамжийн дагуу 5 ажлын баг сумдад ажиллаж байна. Тус ажлын багт ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм.
ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга М.Жавзандолгороор
ахлуулсан ажлын баг Бор булангийн хадлангийн талбайг үзэж, хадланчидтай
уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна. Бор булан төслийн гүйцэтгэгч
"Усны барилга" ХХК-ийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байна.